|
|
||
Тус сургуулийг анх 1983 онд дунд ангийн сургалттай байгуулж, 2012 оноос өргөжүүлэн ахлах ангийн сурагчдыг нэмж элсүүлжээ. Энэ сургуульд зөвхөн түвд үндэстний хүүхдүүдийг түвд, хятад хос хэлээр сургадаг бөгөөд сурагчдыг дотуур байраар бүрэн хангасан байна. Сургуулийн дунд анги нийт 1900 гаруй сурагчтай, 32 ангитай, 100 гаруй багштай үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. Хятадын засгийн газраас түвд үндэстний хүүхдүүдийг дотуур байрны болон сургалтын төлбөрөөс 100 хувь чөлөөлсний дээр сурагч бүрт 150 юаний мөнгөн тэтгэлэг, хоолны мөнгө олгож байна. Сургуульд ойр орчмын тосгоны хүүхдүүд суралцдаг бөгөөд ихэнх нь баасан гарагийн орой гэртээ харьж ням гарагийн орой сургуульдаа ирдэг юм.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |