• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Азийн стпортын наадамд Хятадын баг дахин таван алт авлаа

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-09-28 15:29:18

   9-р сарын 27-ны өдөр Инчоны Азийн спортын наадам 8-дахь өдөртөө орж, Хятадын баг тамирчид хөнгөн атлетик, буудлага зэрэг төрөлд дахин таван алтан медаль авч, 96 алтан медалийн тоогоор алтан медалийн жагсаалтыг хошуучилж байна. Гэвсэн ч Хятадын сагсан бөмбөгийн баг түүхэндээ анх удаа Японы багт хожигдлоо.

    Сагсан бөмбөгийн залуу тамирчдаас бүрдсэн Хятадын баг 15 хоноогоор хошуучилж байгаад эцэст нь 72:79-ын оноогоор Японы багт хожигдлоо. Энэ хэсэгт мөн Ираны хүчирхэг баг байгаа тул Японы багт хожигдсон Хятадын багт хэсгээсээ шалгарах найдвар бага байна.

    Хятадын эмэгтэйчүүдийн волейболын баг Энэтхэгийн багийг хялбархан хожиж, шөвгийн дөрөвт тунаж үлдлээ. Хятадын баг Тайландын багтай эцсийн шувтрагын тэмцээний эрхийн төлөө өрсөлдөх болно.

    27-ны өдөр Азийн спортын наадмын бас нэг шуугиан тарьсан мэдээ бол Японы усанд сэлэлтийн тамирчин Тамитан Наояа хулгайн хэргээр баривчлагдсан явдал байлаа. Тэрээр усанд сэлэлтийн ордонд БНСУ-ын сэтгүүлчийн 50 мянган юаний үнэ бүхүй зургийн аппаратыг хулгайлсан хэргээ хүлээсэн юм. Японы баг тамирчид энэ хэрэгт холбогдуулан хэвлэлийн бага хурал хийж, олон нийтээс хүлцэл өчиж, Томита Наояаг төлөөлөгчдийн бүрэлдэхүүнээс хасахаа мэдэгдсэн юм. /Баатар орчуулав/

   

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе