• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ван И ерөнхий ассамбалейн 69-р чуулганд үг хэллээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-09-28 15:51:17

    Тухайн орон нутгийн цагаар 9-р сарын 27-ны өдөр Хятадын ГХЯ-ны сайд Ван И НҮБ-ын ерөнхий Ассамбалейн 69-р чуулганы ерөнхий шүүмжлэлд оролцож үг хэллээ. Ван И хэлсэн үгэндээ, энэ онд Дэлхийн нэгдүгээр дайн дэгдсний 100 жилийн ой тохиож байна. Ирэх жилд мөн Дэлхийн хоёрдугаар дайн эцэслэсний 70 жилийн ой тохионо. Энх тайвныг цогцлоон, амар амгалан байдлыг хамгаалахын төлөө дэлхийн улс орнууд эрх тэгш харилцаж, энх тайван хөгжлийг хамтдаа эрэлхийлж, хууль засаглал, шудрага ёсыг хамгаалах ёстой гэжээ.

    Ван И дэлхийн хоёр удаагийн дайны түүхийн талаар эргэцүүлэхдээ, өнөөдөр бид энх тайвныг хамтдаа байгуулж, амар амгалан байдлыг хамтдаа хамгаалхын төлөө эрх тэгш харилцаж, бүрэн эрх болон нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах зарчмын дор дэлхийн улс орнуудын нийгмийн байгуулалаа сонгох болон хөгжлийн замаа сонгох эрхийг хамгаалах ёстой гэжээ.

    Ван И хэлэхдээ, өнөө дэлхийн улс орнууд янз бүрийн мөргөлдөөнийг улс төрийн аргаар зохицуулахыг баримтлах, хүч хэрэглэх бол Аюулгүйн зөвлөлөөс зайлшгүй эрх авсан байх ёстой. Талуудын ашиг сонирхолыг харгалзан үзэж, зөвшилцлөөр дамжуулан зүй зохистой хүсэлт шаардлага тавьж, харилцан ойлголцож, буулт хийх хэрэгтэй. Үндэстний эвлэрлийг ахиулан, мөргөлдөөний дараа харилцан хүлээцтэй байж, дотно найрсаг хандах ёстой. Олон талт үзлийг хэрэгжүүлж, НҮБ-ын үүргийг бүх талаар гүйцэд хэрэгжүүлж, олон улсын хуулийн хэм хэмжээ болон олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээг сахих ёстой гэжээ. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе