|
|
||
Хятадын ГХЯ-ны сайд Ван И 27-нд НҮБ-ын ерөнхий ассамблейн чуулганд оролцох үеэрээ, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мунтай уулзаж, НҮБ-ын үйл хэргийн талаар санал бодлоо солилцсон бөгөөд нийтлэг ойлголтонд хүрчээ.
Ван И хэлэхдээ, терроризмтой тэмцэх нь олон улсын хамтын нийгэмлэгийн чухал үүрэг юм, НҮБ улс орнуудыг удирдан терроризмтой тэмцэх бөгөөд улс орнууд цэргийн үйл ажиллагаа явуулахдаа Аюулгүйн зөвлөлөөс тусгай эрх зөвшөөрөл авах тухай Бан Ги Муны дэвшүүлсэн үзлийг Хятад улс дэмжиж байна. Мөн Эбола өвчний эсрэг Африкийн холбогдох орнуудад нэн даруй туслалцаа үзүүлж, Эбола өвчинтэй тэмцэх ажиллагаанд НҮБ чухал үүрэг гүйцэтгэхийг сайшааж байна гэжээ.
Бан Ги мун хэлэхдээ, НҮБ-ын үйл хэргийг Хятад улс эрчтэй дэмжсээр ирсэн бөгөөд НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд чухал хувь нэмэр оруулсан, мөн эбола халдвар газар авч байгаа яаралтай үед, хүмүүнлэгийн туслалцаа үзүүлэх талаар тэргүүлэх үүрэг гүйцэтгэж, НҮБ болон Хятадын түншлэлийн харилцааг улам бүр эрчимжүүлсэн, үүнийг өндрөөр сайшааж байна. Өнөө олон улсын хөгжлийн олон асуудлыг шийдвэрлэх шаардлага байсаар байна. 2015 оноос хойших хөгжлийн хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэх ажилд Хятадын тал үргэлжлэн дэмжлэг үзүүлэхийг НҮБ хүсэж байна. Дэлхийн хоёрдугаар дайн ялсны 70 жилийн ойг тэмдэглэх ажиллагаа нь НҮБ-ын ирэх жилийн чухал хөтөлбөр бөгөөд НҮБ гишүүн орнуудтайгаа нягт харилцаа холбоогоо эрчимжүүлэхэд бэлэн байна гэжээ. \Р\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |