|
|
||
27-нд Монгол улсын Юйцай хятад хэлний сургууль болон Күнзийн сургалтын танхимын хамтран зохион явуулсан "Күнзийн институт байгуулагдсаны 10 жилийн ой"-н арга хэмжээний уран сайхны тэмцээн боллоо.
"Күнзийн институт байгуулагдсаны 10 жилийн ой"-н уран сайхны арга хэмжээний хүрээнд хятад найрал дуу, хоршоо дуу, хошин шог, яруу найраг, тэрчлэн монгол найрал дуу, хоршоо дуу, уран уншлага, нийтийн бүжиг зэрэг 11 төрлийн тэмцээн зохион явуулж, хувь хүн болон шилдэг хамт олны шагналуудыг гардуулжээ.
Монгол улсын Боловсрол, Шинжлэх ухааны яам, Хятад улсаас Монгол улсад суугаа элчин сайдын яам, Улаанбаатар дахь Хятадын соёлын төв, Монгол улсын их сургуулийн Күнзийн Институт, Монгол улсын Боловсролын их сургуулийн Күнзийн сургалтын танхим, Хятадын ОУР-ын Улаанбаатар дахь студи зэрэг байгууллага нэгжийн төлөөлөгчид нээлтийн арга хэмжээнд оролцжээ. Хятадын ОУР, Монгол улсын МОНЦАМЭ, Монголын Үндэсний олон нийтийн радио телевиз зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мөн өдрийн арга хэмжээг идэвхтэй мэдээллээ. \Р\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |