|
|
||
МУИС 27-ны өдөр Күнзийн институт байгуулагдсны 10 жилийн ойг тэмдэглэв. Монгол улсын Соёл, спорт аялал жуулчлалын яамны дэд сайд М.Түмэнжаргал, Хятад улсаас Монгол улсад суугаа элчин сайд Ван Шяолүн, МУИС-ийн дэд захирал, Күнзийн институтын зөвлөлийн дарга Мөнхбат зэрэг 100 гаруй хүн уг арга хэмжээнд оролцов.
М.Түмэнжаргал хэлэхдээ, "Би өөрөө МУИС-ын Күнзийн институтэд суралцаж байсан. Хятадын түүхийн соёлын талаар их зүйл сурсан. Хятад хэл сурья гэвэл Күнзийн институтыг зориорой гэж хүмүүс ярьдаг болжээ. Энэ нь Күнзийн институт Монгол улсад хэр их нэр хүндтэй байгааг харуулж байгаа юм" гэжээ.
Ван Шяолүн хэлэхдээ, Күнзийн институт Хятад Монгол хоёр орны ард түмний найрамдлыг бэхжүүлж, хоёр орны хооронд чухал содон гүүр болж байна гэжээ. /Баатар орчуулав/
Хятад улсаас Монгол улсад суугаа элчин сайд Ван Шяолүн
Монгол улсын Соёл, спорт аялал жуулчлалын яамны дэд сайд М.Түмэнжаргал
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |