|
|
||
БНХАУ-ын үндэсний баярын 65 жилийн ойн гадаадын мэргэжилтнүүдийн хүлээн авалт 28-ны орой АИХ-ын ордноо болов. ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын гишүүн, нарийн бичгийн дарга нарын газрын дарга Лю Юньшань хурлын нээлтэд баярын үг хэлж, Хятадын засгийн газар, Ши Жиньпин даргын нэрийн өмнөөс Хятадын өөрчлөлт шинэчлэлт бүтээн байгуулалтад санаа тавьж, дэмжиж, оролцож буй гадаадын мэргэжилтнүүд болон найрсаг зүтгэлтнүүдэд чин сэтгэлийн талархал илэрхийлэн, халуун мэндчилгээ дэвшүүллээ.
Лю Юньшань хэлэхдээ, Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандалтыг биелүүлэх Хятад улсын хүсэл мөрөөдөл нь Хятадын нийт иргэдэд төдийгүй дэлхийн ард түмэнд ач тустай юм. Бид гадаадын эрдэм чадвартай хүмүүс, оюунлаг хүчнийг татах эрч хүчээ нэмэгдүүлэн, уг салбарыг боловсронгуй болгож, оюуны өмчийн эрхийг баталгаажуулан, гадаадын мэргэжилтнүүдийн хууль ёсны эрх ашгийг хамгаална. Гадаадын эрхэм мэргэжилтнүүд Хятадын гадаад харилцаа, хамтын ажиллагаанд иргэний салбарын элчин үүрэг гүйцэтгэж, дэлхийн ард түмэн Хятадыг ойлгоход туслан, Хятадын ард түмэн хоорондын найрамдлыг зузаатгахыг хүсэж байна гэж онцоллоо.
Хүлээн авалтыг гадаадын мэргэжилтнүүдийн үндэсний товчооны дарга Жан Жяньгүө даргалсан юм. Хятадад ажиллаж буй мэргэжилтнүүд болон тэдний гэр бүлийнхэн, төр засгийн холбогдох салбар, Бээжин хотын холбогдох салбарын удирдлага нийт 1800 гаруй хүн хүлээн авалтад оролцлоо.
\Ц\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |