• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Үндэсний баярын үеэр төмөр замын зорчигч тээвэрлэлт давхардсан тоогоор 93 саяд хүрнэ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-09-29 11:03:43

             Энэ жилийн үндэсний баярын үеэр давхардсан тоогоор 93 сая орчим хүн төмөр замаар зорчино гэж Хятадын Төмөр замын ерөнхий компаниас мэдээллээ.

            9-р сарын 28-аас 10-р сарын 7 хүртэлх 10 хоногийн хугацаанд бүх Хятадын төмөр замын салбар давхардсан тоогоор 93 сая орчим зорчигч хүлээн авна гэж урьдчилан тооцоолж байна. Энэ хугацааны өдрийн тээвэрлэлтийн хэмжээ өнгөрсөн жилийн мөн үеэс 12.9%-р нэмэгдэнэ. Оргил үе нь 10-р сарын 1-ний өдөр юм.

            Төмөр замын салбар баярын үеийн зорчигч тээвэрлэлтийн байдлыг үндэслэн галт тэргэний олон цуваа нэмж ажиллуулж байна. Тасалбарыг интернет сүлжээ, утас, галт тэрэгний буудал, тасалбар зардаг цэг зэргээс захиалах юм уу худалдан авч болно. Мөн тасалбар зардаг автомашинаас ч авч болно.
\Ц\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе