• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын баг 112 алтан медаль хүртэж, наадмыг хошуучилсаар байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-09-30 10:33:27

    29-нд Инчоны Азийн спортын наадмын уралдаан явагдаад 10 өдөр болов. Хятадын өдөн бөмбөгийн од Линь Дань эрэгтэйн ганцаарчилсан тэмцээнд тэргүүлжээ. Жан Нань, Жао Юньлэй эрэгтэй эмэгтэйн хосын төрөлд алтан медаль авснаар өдөн бөмбөгийн тэмцээн өндөрлөж, Хятад улс нийт 4 алтан медаль хүртлээ.

    Усанд үсрэлтийн эхний өдрийн тэмцээнд Хятадын баг эмэгтэйн хос 3 метрийн үсрэлт болон эрэгтэйн хос 10 метрийн үсрэлтийн төрлийн алтан медаль авсан байна.

    Хятадын баг нийт 112 алтан медаль аваад байгаа ба Азийн спортын наадмыг алтан медалийн тоогоороо тэргүүлсээр байна. \Сарантуяа орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе