• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ардын баатруудын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2014-09-30 15:41:33

    9-р сарын 30-ны өдөр бол эх орныхоо төлөө амь үргэдсэн баатруудыг хүндэтгэн дурсах үндэсний өдөр юм. Энэ жил БНХАУ байгуулагдсаны 65 жилийн ой давхцаж байна. 30-ны өглөө намын төрийн удирдагч Ши Жиньпин, Ли Кэчян, Жан Дежан, Юй Жэншэн, Лю Юньшань, Ван Чишань, Жан Гаоли нар Тянь Аньмэний өргөн талбайд нийслэлийн олон салбарын төлөөлөгчдийн хамт ардын баатруудын дурсгалын хөшөөнд цэцэг өргөлөө.

    Өглөө 10 цагт ардын баатруудад цэцэг өргөх ёслол эхэллээ. Цэргийн хөгжмийн анги журамт цэргийн марш, төрийн дуулал эгшиглүүлсний дараа хүмүүс бүгд дуугүй зогсож, Хятадын ард түмний чөлөөлөлт болон бүгд найрамдах улсын бүтээн байгуулалтын үйлст алтан амиа зориулсан үргэдсэн баатруудыг дурсан гашуудав.

    Өмнө эгнээнд ХКН-ын Төв хороо, БХАТИХ-ын байнгын хороо, Төрийн зөвлөл, УТЗЗ-ын бүх Хятадын хороо, Цэргийн төв зөвлөл, Ардчилсан нам бүлэг, бүх Хятадын Үйлдвэр худалдааны холбоо болон нам бүлгийн бус эх оронч зүтгэлтнүүд, олон нийтийн байгууллага, олон салбар ард олон, ахмад дайчид, ахмадууд, үргэдсэн баатруудын төрөл төрөгсөд, Хятадын Пионерын хошууч ангийн өргөсөн цэцгийн хэлхээ тавиастай байлаа. Цэцгийн хэлхээ бүхий улаан торгон дээр "Ардын баатрууд үүрд мөнхөрнө" гэж бичээстэй байлаа.

    Ши Жиньпин зэрэг нам төрийн удирдагчид дурсгалын хөшөөний дэргэд төв хичээнгүй хүрч, хүндэтгэл илэрхийлж байлаа. Ши Жиньпин цэцгийн хэлхээний торгон бүсийг нямбай диглэж, дараа нь нам төрийн удирдагчид ардын баатруудын дурсгалын хөшөөг нар зөв тойрч, хүндэтгэл үзүүллээ. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе