• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян Хятад улсад томилогдсон шинэ элчин сайд нартай уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-09-30 19:53:13

       БНХАУ байгуулагдсаны 65 жилийн ой өмнөхөн 30-ны өдөр Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Ардын Их Хурлын Ордонд 31 улс орноос Хятад улсад шинээр томилогдсон элчин сайд нартай уулзсан байна.

       Ли Кэчян хэлэхдээ, энэ жил БНХАУ байгуулагдсаны 65 жилийн ой тохиож байна. Өдгөө Хятад улс өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэн, нээлттэй байдлыг улам өргөтгөж байна. Хятад улсын хөгжил нь даян дэлхийд хөгжлийн боломж болон асар том зах зээлийг авчрах болно. Бид энх тайванч хөгжлийн замналаа хэлбэрэлтгүй баримтлан, олон улсын тогтолцооны идэвхтэй оролцогч, бүтээн байгуулагч болон үүрэг гүйцэтгэгч хэвээр байж, хөрш улсууд хоорондын найрсаг харилцааны ерөнхий байдал болон дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалахаар чармайна. Түүнчлэн дэлхийн улс орнуудтай харилцан ашигтай хамтын ажиллагааг эрчимжүүлж, хамтын хөгжлийг биелүүлэхэд Хятад улс бэлэн. Улс орнуудаас Хятадад суугаа элчин сайд нар Хятад улс болон тус тусын улс орнууд хоорондын ойлголцол болон найрамдлыг нэмэгдүүлэхээр үргэлжлэн чармайж, нэн их үүрэг гүйцэтгэж ажиллахыг хүсэж байна гэжээ.

       Шинээр томилогдсон элчин сайд нар Ли Кэчянд талархал илэрхийлсэн бөгөөд тус тусын улс орны удирдагч нарын Хятад улс байгуулагдсаны 65 жилийн ойд хүргэсэн баярыг дамжуулжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе