• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Юнь Нань мужийн Жин Гү сяньд 6.6 баллын хүчтэй газар хөдлөв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2014-10-08 11:04:05

      Сурвалжлагч Юнь Нань мужийн онц байдлын албанаас мэдээлснээр, 8-ны өдрийн 4 цаг 40 минутын байдлаар, Юнь Нань мужийн Жин Гү сяний 6.6 баллын хүчтэй газар хөдлөлтийн улмаас 1 хүн нас барж, 323 хүн гэмтэж, Линь Цан хотын Линь Шян дүүргийн 1 хүн бэртсэн байна.

      Эх сурвалжид тэмдэглэснээр, Жин Гү сяний гамшгийн байдал маш хүнд, 2169 өрхийн 6507 байшин нуржээ. Жин Гү сяний 92,700 хүн гамшигт өртсөнөөс 56,880 хүнийг яаралтай шилжүүлсэн байна. Түүнчлэн Жин Гү сяний зам гүүр, усан ашиглалт, цахилгаан эрчим хүч зэрэг дэд бүтцийн зарим байгууламж эвдэрч сүйдсэн байна.

      Сяний авто замын 23 хэсэгт хагарал гарч, 678 хэсэгт нуралт үүсэж, 36 гүүр нурж эвдэрсэн байна. Юн Пин суурины Чан Хай усан санд ан цав гарч, ус алдагдан, зарим хэсэг нь хэлбэр дүрсээ алдсанаар, аюул эрсдэл нүүрлээд байна. Орон нутгийн 10 киловатын цахилгаан шугамаас 8 нь хэрэглээнээс гарч, 272 трансформатор эвдэрсэн тул 11 мянга 98 өрх цахилгаангүй болжээ.

      Газар хөдлөлтийн дараа, авран туслах хүчнүүд гамшгийн бүсэд яаралтай очиж, авран туслах ажиллагаа өрнүүлсээр байна. Одоогийн байдлаар, гал сөнөөгчид нийт 132 машин, 868 хүн, 35 эрэлч нохой гаргаж, авран туслах ажиллагаа өрнүүлж байна. Пү Ер хотын салбар анги, Линь Цан хотын салбар анги, авран туслах дайчид цаг тухайд нь амжин очиж, Жин Гү сууринаас Юн Пин суурин хүрэх авто замыг цэвэрлэж дууссан байна.

1 2 3 4 5 6 7 8 9
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе