|
|
||
Цоржийн сүмийг анх 1054 онд байгуулсан бөгөөд соёлын хувьсгалын үеэр үр тарианы агуулах болгон ашиглахын тулд нураалгүй үлдээжээ. Мөн тийм шалтгаанаар сүмийн ханын зургууд харьцангуй бага эвдэрсэн байна. Хийдийг байгуулсан цагаас өнөөг хүртэл 10 дүрийн гэгээн тодорчээ. Урьдын есөн дүрийн гэгээний занданшуулсан шарилыг алт мөнгөөр урласан сац суварганд оршоон тахиж байна. Энэ сүмд хосгүй үнэт ховор эрдэнээр урласан бурхан тахил, мандал суварга, эртний танка зураг цөөнгүй бий. Соёлын их хувьсгалын үед үнэт эрдэнээр урласан шарилын алт мөнгөн суварга, бурхан тахилыг нэгэн лам газарт булж нуусны ачаар өдгөө бараг бүрэн бүтнээрээ хадгалагдан үлджээ. Сүмийн гүнгэрваанд залсан эртний бурхан тахилуудыг өдгөө музей, судалгааны байгууллагууд эрдэм шинжилгээний зорилгоор ээлж дараагаар нь зээлэн авч нарийн шинжилгээ хийж байна.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |