• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Ши Жиньпин улс орноо засах тухай өгүүлсэн" ном тараах ёслол болов

Жүншинь Агентлаг       (GMT+08:00) 2014-10-09 11:21:06

    8-нд Германы Франкфурт хотын Олон улсын номын үзэсгэлэнд "Ши Жиньпин улс орноо засах тухай өгүүлсэн", олон хэлээр хэвлүүлсэн номыг тараах ёслол болов. Тус номыг хятад, англи, франц, орос, араб, испани, португали, герман, япон зэрэг хэлээр орчуулж хэвлэжээ.

    "Ши Жиньпин улс орноо засах тухай өгүүлсэн" номд 2012 оны 11-р сарын 15-наас 2014 оны 6-р сарын 13 хүртэлх хугацаанд Ши Жиньпин даргын хэлсэн үг, тавьсан илтгэлийн 79 эх бичгийг 18 сэдвээр бүлэглэж, Ши Жиньпиний янз бүрийн цаг үед авахуулсан 45 зургийг хавсаргажээ.

    Хятадын төрийн зөвлөлийн хэвлэлийн албаны дарга Цай Минжао ном тараах ёслолд хэлсэн үгэндээ, ХКН-ын 18-р их хурлаас хойш, гадаадын олон хүн Хятадын хөгжлийн замналд анхаарал хандуулж, Хятадын хөгжил дэлхийд хэр зэрэг нөлөө үзүүлэх талаар сонирхох болсон юм. "Ши Жиньпин улс орноо засах тухай өгүүлсэн" номд Ши Жиньпин ба Хятадын төв удирдах багийн засаглал хэрэгжүүлэх тухай үзэл баримтлал, практикийн тухай тэмдэглэж, орчин үеийн Хятадын асуудлын тухай Олон улсын хамтын нийгэмлэгийн сонирхож буй асуултанд хариулж, орчин үеийн Хятад орныг танин мэдэх чухал боломжийг нээсэн гэжээ.
\Урьхан\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе