• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян Германы ерөнхийлөгчид бараалхлаа

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-10-10 20:59:59

10-нд Берлин хотноо Хятадын ерөнхий сайд Ли Кэчян Германы ерөнхийлөгч Ж.Гаукад бараалхав. Ли Кэчян юуны түрүүнд Ши Жиньпин даргын мэндчилгээг ерөнхийлөгч Ж.Гаукад уламжлав.

 

Хятад Германы хамтын хүчин чармайлтаар хоёр орны харилцаа дорвитой хөгжиж, хамтын ажиллагаа асар их өргөжин тэлснийг Ли Кэчян онцоллоо.

 

    Ерөнхийлөгч Ж.Гаук, өдгөө Герман Хятад хоёр орон эдийн засгаа хөгжүүлж, түншийн харилцаагаа эрчимжүүлж байгаа нь харилцан ашигтай хамтын ажиллагааны хөгжилд тустай юм. Хоёр орны засгийн газар хоорондын ээлжит зөвшилцөл үр дүнтэй явагдаж, олон салбарын хамтын ажиллагааг ахиулахыг хүсэж байна гэжээ.
 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе