• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян Германд албан ёсны айлчлал хийж байна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2014-10-10 09:28:26

       Холбооны бүгд найрамдах Герман улсын Канцлер Ангела Меркелийн урилгаар Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян орон нутгийн цагаар 9-ний үдээс хойш тусгай нисэх онгоцоор Берлин очиж, Германд хийх албан ёсны айлчлалаа эхлүүлэв.

       Ли Кэчян, энэ оны 3-р сард Хятад Герман бүх талын стратегийн түншийн харилцаа тогтоосон билээ. Өдгөө хоёр орны олон давхарга нягт харилцаж, хамтын ажиллагаа гүн гүнзгий өргөн дэлгэр чиглэлээр урьд байгаагүй түвшинд түвшинд хүрч байна.

       Бид Германы удирдагчтай хоёр талын харилцаа, харилцан сонирхож буй асуудлаар санал бодлоо гүнзгий солилцож, стратегийн харилцан итгэлцлээ нэмэгдүүлж, эдийн засаг худалдааны харицлааг, шинийг зохион бүтээх зэрэг салбарт дунд урт хугацааны хамтын ажиллагаагаа төлөвлөж, иргэд хоорондын найрамдлыг бэхжүүлж, хоёр орны харилцаанд шинэ ахиц гаргана гэжээ.

       Ли Кэчян айлчлалын үеэр Германы ерөнхийлөгч Гауктай уулзаж, Германы Канцлер Меркелтай хамт Хятад Германы засгийн газар хоорондын гуравдах зөвшилцлийг даргалж, Хятад Германы эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны яриа уулзалт болон Хятад Европын яриа уулзалтын Хамбургийн дээд уулзалтанд оролцож үг хэлэх болно. Германы засгийн газрын өндөр албаны хүмүүс болон Хятадаас Германд суугаа элчин сайд Ши Минде нисэх онгоцны буудалд очиж ерөнхий сайд Ли Кэчяныг угтан авсан юм.
/Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе