• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян Хятад -Европын холбооны уулзалтанд оролцож үг хэлэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-10-12 15:50:55

        Хятадын Ерөнхий сайд Ли Кэчян орон нутгийн цагаар 11-ний үдэд Хятад -Европын холбооны 6 дахь чуулга уулзалтанд оролцож "харилцан ашигтай хамтаар ялах шинэ стандартчиллыг байгуулъя" сэдэвтэй илтгэл тавьжээ.

   Ли Кэчян хэлэхдээ, эдийн засгийн хөгжил зохих хурдтай байх нь чухал хэдий ч хамгийн чухал нь тэсвэр хатуужил болон тамир тэнхээ юм. Он гарсаар дотоод гадаадын будлиантай байдал Хятадын эдийн засагт дарамт үзүүлсэн ч ерөнхий байдал тогтвортой байж, хот хөдөөд шинэ ажлын байрын хангалт өнгөрсөн оны мөн үеийнхээс давж, хөгжлийн чанар чансаа дээшлэн, экологийн орчин нааштай үр дүнд хүрч, эдийн засгийн эрхлэлт зохистой орон зайгаа олсон байна гэжээ.

        Хятадын эдийн засаг 30 гаруй жил түргэн хурдтай хөгжсөөр ирлээ. Өнөө мөн л хөгжлийн нөөц хүчтэй байгаа бөгөөд ирэх хэсэг хугацаанд дунд хурдтай өсөлтөө хэвээр хадгалж, дунд өндөр төвшин рүү ахисаар байх болно. Хятадын эдийн засагт сэтгэл түгшмээр хатуу газардах байдал гаргахгүй бөгөөд олон улсын эдийн засагт эерэг нөлөө үзүүлж, дэлхийн эдийн засгийн сэргэлтэнд мөн л чухал хөдлөх хүчин болсоор байх болно. Энэ нь Хятад Европын эдийн засаг худалдааны хамтын ажиллагаанд ашигтай төдийгүй, Хятад Европын эдийн засгийн харилцан ашигтай хамтаар ялж, цаашид хөгжихөд тустай юм гэж Ли Кэчян онцолжээ.

        Ли Кэчян хэлэхдээ, Хятад болон Европ нь Ази Европын эх хуурайн хоёр хэсэгт байрлаж, шинээр хөгжсөн зах зээлийн хамгийн том орон болон хөгжингүй эдийн засгийн хамгийн том цогц болсон бөгөөд агуу их соёл иргэншилтэй орон юм. Европтой хамтаар чармайж, хоёр талын харилцааны хөгжлийн чиглэлийг сайтар сонгон, олон улсад харилцан ашигтай хамтаар ялах шинэ стандартыг байгуулахад Хятадын тал бэлэн байна. Тэрчлэн Европын олон улсын үйл хэрэг дэх үүрэг ролийг Хятадын тал дэмжинэ. Хятадын сонгосон хөгжлийн замыг Европын холбоо үргэлжлэн ойлгож, дэмжихийг хүсэж байна гэжээ.

  Европын парламентын дарга Шульц хэлэхдээ, Европ Хятадад өргөн их хамтын ашиг сонирхолтой бөгөөд хамтын ажиллагааны чухал түнш болохоор хоёр талын харилцааг цаашид хөгжүүлэх нь Европын гадаад бодлогын тэргүүн чухал үүргийн нэг юм. Хятадын талтай хамтдаа хоёр талын хөрөнгө оруулалтын гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурж, олон салбарын хамтын ажиллагааг ахиулан, хамтдаа өрсөлдөөн сорилтуудыг давахад Европын тал бэлэн байна гэжээ.

  2004 онд байгуулагдсан Хятад Европын чуулга уулзалт нь хоёр тал хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааны чухал яриа хэлэлцээний тавцан юм. Люксембургийн ерөнхий сайд зэрэг улс төрчид тэрчлэн Европын орнууд болон Хятадын үйлдвэр худалдааны зүтгэлтэн нийт 600 гаруй хүн хуралд оролцжээ. \Р\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе