• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын олон улсын жижиг дунд аж ахуйн нэгжийн яармаг болж байна

CRI       (GMT+08:00) 2014-10-12 15:38:26

      11-ний өдөр Хятадын олон улсын жижиг дунд аж ахуйн нэгжийн 11-р яармаг Гуанжөү хотод нээгджээ.

       Уг яармаг "Солилцоо хамтын ажиллагаа хамтаар хөгжих" уриан дор зохиогдож байна. Яармаг нийт 100 мянган ам метр талбай эзэлж, 5000 лангуу ажиллаж байна.

      Мэргэжлийн чанарыг харуулахыг зорьсон уг яармаг авто машины эд анги, эрчим хүч хэмнэх, төмөрлөгийн механик, оюуны хотхон, эд зүйлсийн сүлжээ, менежментийн зөвлөгөө үйлчилгээний үзэсгэлэн зэрэг 6 тусгай үзэсгэлэн ажиллуулж байна.

        2004 оноос хойш Хятадын олон улсын жижиг дунд аж ахуйн нэгжийн яармагийг жилд нэг удаа зохион байгуулж, Хятадын жижиг дунд аж ахуйн нэгжийн шудрага, шуурхай, эмх цэгцтэй хөгжлийг дэмжих, солилцоо хамтын ажиллагааны талбар болж иржээ. \Э.Г\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе