|
|
||
"БНХАУ-ын шинэ техник, технологи, бараа бүтээгдэхүүн 2014" үзэсгэлэн 10-р сарын 7-ны үдээс хойш Улаанбаатар хотын "Мишээл Экспо"төвд нээгдэв. Энэ үзэсгэлэнг Монгол-Өюөр Монголын Бизнес, Хөрөнгө Оруулагчдын Холбоо, МУ-ын Ажил Олгогч Эздийн Холбоо, Их Аян Өргөө ХХК, Dong Yusn Mining Lndustry Co..Ltd хамтран зохион байгуулж, БНХАУ-ын 80 гаруй тэргүүлэгч аж ахуйн нэгж оролцож, уул уурхай, газар тариалан, хөдөө аж ахуй, барилга угсралт, зам засвар, машин механизм, эрчим хүч, гоо сайхан, эмийн үйлдвэрлэлийн тусгай тоног төхөөрөмжөөр оролцож байна. Үзэсгэлэн 3 хоног ажиллана. Үзэсгэлэнгийн үеэр Монгол, Хятад хоёр талын бизнес эрхлэгчид харилцан солилцоо хамтын ажиллагаа өрнүүлэх талаар санал бодлоо өргөн хүрээнд солилцох болно. \ ХОУРадиогийн сурвалжлагч М. Цэцэн \
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |