|
|
||
Хятадын ерөнхий сайд Ли Кэчян 13-ны үдээс өмнө Москвад ОХУ-ын төрийн думын дарга Сергей Наришкинтай уулзав.
Ли Кэчян хэлэхдээ, Хятад Орос хоёр орон харилцан бие биеийн хамгийн том хөрш төдийгүй гүн зузаан уламжлалт найрамдалтай, мөн харилцан ойлгож дэмжсээр ирсэн юм. Өнгөрсөн жилээс хойш дарга Ши Жиньпин, ерөнхийлөгч В.Путин нар олон удаа амжилттай уулзалт хэлэлцээ хийсэн юм. Хоёр орны бүх талын стратегийн түншийн харилцаа нь хоёр талын улс төрийн салбарын дээд хэмжээний итгэлцэлд илэрч буй төдийгүй мөн улам өргөжин тэлж байгаа эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа, нийгэм соёлын зэрэг олон талд илэрч байна. Бие ОХУ-тай бүх талын, гүн давхаргын харилцаа хамтын ажиллагаа өрнүүлж, хоёр орны стратегийн түншийн харилцааг шинэ төвшинд хөгжүүлэхийг хүсэж байна гэжээ.
Сергей Наришкин хэлэхдээ, Орос Хятад хоёр орон улс орны тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал зэрэг том асуудлуудад бие биеэ хэлбэрэлтгүй дэмжиж, олон улсын асуудалд нягт хамтран ажиллаж, дэлхийн энх тайван, тогтвортой хөгжлийг дорвитой хамгаалж байгаа юм. Хятад хоорондын харилцааг хөгжүүлэх бол Оросын дипломат харилцааны тэргүүлэх чухал тал тул Орос Хятадын бүх талын стратегийн түншийн харилцааг гүнзгийрүүлэхэд бэлэн байна. ОХУ-ын төрийн дум Бүх Хятадын АТИХ-тай харилцаа холбоогоо эрчимжүүлж, хоёр орны харилцааны хөгжилд хувь нэмрээ үзүүлэх болно гэжээ.
\Ц\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |