|
|
||
Хятадын ерөнхий сайд Ли Кэчян 13-ны үдээс өмнө ОХУ-ын үрэгдсэн баатруудын бунханд цэцгийн хэлхээ өргөлөө. Энэ нь ОХУ-аас ерөнхий сайд Ли Кэчянд зориулан бэлдсэн анхны арга хэмжээ юм.
Кремлийн ордны дэргэдэх үрэгдсэн баатруудын бунхныг фашизмын эсрэг дайнд үрэгдсэн баатруудын гэгээн дурсгалт зориулан байгуулсан юм.
Ли Кэчян хэлэхдээ, мөнх нойрссон эдгээр баатрууд хүн төрөлхтний энх тайвны үйлст чухал хувь нэмрээ оруулсан тул Оросын ард түмний бахархал төдийгүй дэлхийн энхийг эрхэмлэгч ард түмэн бүхний омогшил бахархал юм. Хятадын ард түмэн хоёр орны мөр зэрэгцэн фашизмын түрэмгийлэлтэй тэмцсэн түүхээ мартахгүй юм. Хятадын тал ОХУ-тай хамтдаа дэлхийн 2-р дайнд ялсны 70 жилийн ойг тэмдэглэн, тус дайны ялалтын үр дүн болон дайны дараах олон улсын дэг журмыг хамгаалахад таатай байна гэлээ. \Ц\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |