• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян Орост албан ёсны айлчлал хийж байна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2014-10-13 10:44:26

    Оросын Ерөнхий сайд Медведевийн урилгаар Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян тухайн орон нутгийн цагаар 12-ны үдээс хойш тусгай нисэх онгоцоор Москвад хүрэлцэн очиж, Орост хийх албан ёсны айлчлалаа эхлүүллээ. Тэрээр Хятад Оросын ерөнхий сайд нарын 19 дэх тогтмол уулзалтад оролцоно.

    Ерөнхий сайд Ли Кэчяныг Оросын засгийн газрын өндөр албан тушаалтан нисэх онгоцны буудалд угтан авлаа. Хоёр орны төрийн дууллыг эгшиглүүлж, хүндэт харуул жагслаа.

    Ли Кэчян хэлэхдээ, Хятад Оросын бүх талын стратегийн хамтын ажиллагааны харилцаа хөгжлийн шинэ шатанд орлоо. Энэ айлчлалаар Хятад Оросын уламжлалт найрамдлыг цаашид гүнзгийрүүлж, хоёр орны ажил хэрэгч хамтын ажиллагааг өргөтгөж, хоёр талын харилцааны цаашдын хөгжлийг ахиулах болно гэжээ.

    Айлчлалын хугацаанд Ли Кэчян Оросын Ерөнхийлөгч Путинтэй уулзаж, Ерөнхий сайд Медведевтэй Хятадын Оросын ерөнхий сайд нарын 19-дэх тогтмол уулзалт хийж, мөн түүний хамтаар нээлттэй шинийг үүдэх олон улсын яриа уулзалтад оролцож үг хэлэх бөгөөд Оросын Төрийн Думын дарга болон Холбооны зөвлөлийн даргатай уулзана.

    Үүний өмнө Ли Кэчян Германд албан ёсны айлчлал хийж , Хятад Германы засгийн газрын 3 дахь зөвлөлгөөнд оролцсон юм. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе