|
|
||
Өвөр Монголын мэдээний сайтын мэдээ: Сурвалжлагч Хөх хотын төмөр замын товчооноос мэдээлснээр, 2014 оны эцсээр Өвөр Монголд хот хоорондын анхны хурдны төмөр замын шугам ашиглалтанд орж, Хөх хот, Бугат, Жи Нин, Ордос зэрэг хотоор аялахад ердөө 60 минут зарцуулах бөгөөд тасалбар нь хямд байх болно. Харин галт тэрэг цагт 200 км хурдлах юм байна.
Хөх хотын төмөр замын товчооны ажилтан, Хөх хот, Бугат, Жи Нин, Ордос зэрэг хотын хооронд хурдны галт тэрэг явах нь орон нутгийн эдийн засгийн хөгжлийн стратегийн байршуулалтыг түргэн боловсронгуй болгож, логистикийн салбарын хурдтай хөгжлийг урагшлуулж, хотуудын үйлдвэрлэлийн хүчин зүйлийн төвлөрөлийг улам дээшлүүлж, бизнесмэнийг урьж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, төслийн бүтээн байгуулалтыг урагшлуулахад алс хэтийн ач холбогдолтой юм гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |