• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян Медведев нар тогтмол уулзалтанд оролцов

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2014-10-14 09:46:03

           Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян орон нутгийн цагаар 13-ны үдээс хойш Москвад ОХУ-ын ерөнхий сайд Медведевтэй хамт Хятад Оросын ерөнхий сайдын 19 дэх тогтмол уулзалтыг даргалсан байна. Хоёр орны ерөнхий сайд ажил хэрэгч гүнзгий хэлэлцээр хийж, Хятад Оросын хүмүүнлэгийн хамтын ажиллагааны хороо, хоёр орны ерөнхий сайд нарын тогтмол уулзалтын хороо, Хятад Оросын хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны хороо, эрчим хүчний хамтын ажиллагааны хороо зэрэг дөрвөн хамтын ажиллагааны механизмын ажлын тайланг сонсож, хоёр орны дараагийн шатны ажлыг төлөвлөсөн байна.

           Ли Кэчян, Хятад улс Оростой хамтран эдгээр зүйлсийг биелүүлэхэд бэлэн байна. Тухайлбал, худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, 2015 онд хоёр талын худалдааны хэмжээг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтоо биелүүлж, худалдааны хамтын ажиллагааны чанар хэмжээг тасралтгүй дээшлүүлэх. Уурхай нээх, химийн аж үйлдвэр, хөдөө аж ахуй, дэд бүтцийн байгуулалт зэрэг салбарын томоохон хөрөнгө оруулалтын төслөөр хамтарч ажиллан, Бээжингээс Москва хүрэх Европ Азийн хурдны тээврийн хонгилыг байгуулж, Москвагаас Казан хүрэх хурдны төмөр замын төслийг юунд түрүүнд хэрэгжүүлэх. Цөмийн эрчим хүч, эрчим хүчний бүх явцыг интеграцлах хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хамтран судалж, нээн ашиглах, үйлдвэрлэн бүтээх зэрэг стратегийн чанартай улам олон том төсөлд хамтарч ажиллан, Хятад Оросын ажил хэрэгч хамтын ажиллагааг дээшлүүлэх. Банк санхүүгийн хамтын ажиллагааны салбарт валют харилцан солих. Хүмүүнлэгийн солилцоог нягтруулж, хамтран сургууль эрхэлж, соёлын салбарыг хамтран хөгжүүлж, ирэх жилд болох Хятад Оросын залуучуудын солилцооны оны арга хэмжээг голлон зохион байгуулж, дэлхийн 2-р дайны ялалтын 70 жилийн ойг хамтран тэмдэглэж, хоёр орны харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд нийгэм, иргэдийн баттай суурийг тавина гэжээ.

           Медведев, Хятад улстай хамтран зүтгэж, хоёр тал харилцан том хэмжээний хөрөнгө оруулахыг дэмжин, Орос Хятадын иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааг өндөр төвшинд хөгжүүлэхэд ОХУ бэлэн байна гэжээ.

          Уулзалтын дараа хоёр орны ерөнхий сайд "Хятад ОХУ-ын ерөнхий сайдын 19 дэх тогтмол уулзалтын нэгдсэн албан мэдээ" -нд гарын үсэг зурж, худалдаа эдийн засаг, эрчим хүч, банк санхүү, шинжлэх ухаан техник, хүмүүнлэг зэрэг салбарын хамтын ажиллагааны 40 гаруй чухал баримт бичигт гарын үсэг зурах үйл явцад оролцов.

\Сарантуяа орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе