• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад Оросын хэвлэл мэдээлэл хамтарч ажиллана

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-10-14 15:50:01

    ХОУР-гийн дарга Ван Гэннянь, "Өнөөдрийн Орос" олон улсын агентлагийн дарга Дмитри Киселюв нар 13-ны өдөр ОХУ-ын засгийн газрын байшинд "Хятадын олон улсын радио болон Өнөөдрийн Орос олон улсын агентлагийн хамтын ажиллагааны гэрээ"-нд гарын үсэг зуржээ. Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян, ОХУ-ын засгийн газрын ерөнхий сайд Медведев нар тус ёслолд оролцов.

    Гэрээний дагуу, хоёр тал нэвтрүүлгийн материал солилцон танилцуулах, ажилтан солилцох, томоохон үйл явдлыг мэдээлэх хамтын ажиллагааны механизм, тусгай сэдэвт сурвалжлага зохион байгуулах зэрэгт хамтарч ажиллана.

    Тус гэрээнд, мэдээллийн хамтын ажиллагааны механизм хэрэгжүүлэх талаар хоёр тал торгоны замын эдийн засгийн бүсийн байгуулалт, фашизмын эсрэг дайны ялалтын 70 жилийн ойг тэмдэглэх зэрэг том арга хэмжээ, Хятад Оросын хоёр талын чухал үйл явдал, арга хэмжээний үеэр мэдээллийн баг зохион байгуулж, хэвлэл мэдээллийн олон хэлбэрээр хамтран мэдээлнэ хэмээн цохон тэмдэглэжээ. Түүнчлэн гэрээний дагуу хоёр тал "Хятад Оросын залуучуудын найрсаг солилцооны он"-ы хүрээнд хамтарч ажиллана . \Сарантуяа орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе