|
|
||
Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян тухайн орон нутгийн цагаар 14-ний үдээс өмнө Оросын Ерөнхий сайд Медведевтэй хамтаар нээлттэй бүтээмж нэртэй Москвагийн олон улсын бүтээмжийн хөгжлийн үзэсгэлэнтэй танилцлаа.
Хятадын Шинжлэх ухаан технологи болон бүтээмжийн үзэсгэлэнд Хятадын хурдны төмөр зам, цөмийн цахилгаан станц, сансар, дээд технологи, холбоо зэрэг салбарын үр бүтээлийн төвлөрүүлэн үзүүлсэн байлаа. Ли Кэчян Медведев нар Хятадын бие дааж судлан үйлдсэн хурдны төмөр замын талаарх танилцуулгыг сонслоо. Медведев, ийм хурдны гал тэрэг хүйтэн уур амьсгалтай нутагт ажиллаж чадах уу гэж асуухад Ли Кэчян, Хятадын хурдны төмөр зам хүйтэн уур амьсгалтай нутагт ажиллах баялаг туршлагатай, техникийн баталгаатай гэж хариуллаа.
Хоёр ерөнхий сайд сансрын шинжлэх ухаан технологийн үр бүтээлийн үзмэрийн өмнө ирээд Ли Кэчян хэлэхдээ, сансарын агаарын тээвэр бол Хятад Оросын стратегийн хамтын ажиллагааны чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Хойшид хоёр орны зөөгч пуужин, нисэгчтэй сансрын хөлөг, хиймэл дагуулыг судлан үйлдвэрлэх хамтын ажиллагааг эрчимжүүлэхийг хүсч байна гэлээ.
Мөн тус үзэсгэлэнд 100 шилдэг залуу инженерийн инновацийн солилцооны үзэсгэлэн ажиллуулсан байлаа. /Баатар орчуулав/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |