• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян Путинтэй уулзав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2014-10-15 11:05:16

       Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян тухайн нутгийн цагаар 14-ний үдээс хойно Москвагийн Кремлийн ордонд ОХУ-ын Ерөнхийлөгч Путинтэй уулзжээ.

       Уулзалтын үеэр, Ли Кэчян Путинд эхлэн Ши Жиньпин даргын мэндчилгээг дамжуулж, цааш нь хэлэхдээ, Хятад Орос харилцан хүндэтгэж, эрх тэгш харилцсаар ирсэн бөгөөд өөрсдийн сонгосон замаа хүндэтгэж, гол болох ашиг сонирхол ба чухал асуудлаар харилцан дэмжиж, бүх талын стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцаа тасралтгүй ахисаар байна гэжээ.

        Ли Кэчян бас, Хятад Орос хоёр том хөрш орон болсны хувьд хамтын ажиллагааны харилцан нөхөх орчин сайн, хэтийн төлөв маш саруул байна. Цаашид худалдаа хөрөнгө оруулалтын цар хүрээгээ өргөжүүлж, эрчим хүч, банк санхүү, хурдны төмөр зам зэрэг салбар дахь хамтын ажиллагааг ахиулж, хоёр орны эдийн засгийн хөгжлийг дэмжиж, хоёр ард түмэнд үр өгөөж хүртэхийн тулд хамтдаа зүтгэх нь мөн дэлхийн амгалан тайван, тогтвортой хөгжил ба бүс нутгийн өрнөл хөгжилд нааштай ач холбогдол өгөх болно гэжээ.

       Путин Ши Жиньпин даргад мэнд дамжуулаад, хоёр орны ерөнхий сайдын тогтмол уулзалт амжилттай болж, олон салбарт хамтран ажиллах бичиг баримтад гарын үсэг зурсан юм. Хятад улсын ерөнхий сайд таны энэ удаагийн айлчлал Орос Хятадын олон салбарын хамтын ажиллагааг эрчтэй урагшлуулах болно гэдэгт итгэж байна. Орос Хятадын харилцаа тасралтгүй ахиж, шинэ амжилтад хүрэх юм гэжээ. \Хуар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе