|
|
||
ОХУ-д болж буй "нээлттэй хэлбэрийн шинийг бүтээх" олон улсын 3-р чуулга уулзалтанд оролцож байгаа ХОУР-гийн дарга Ван Гэн-нянь 14-нд Москвад ОХУ-ын мэдээлэл холбоо хэвлэл мэдээллийн яамны орлогч дарга Алексей Волинтой уулзлаа. Хоёр орны хэвлэл мэдээллийн хөгжлийн байдал тэрчлэн хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны талаар хоёр тал санал бодлоо гүнзгий солилцжээ.
Уулзалтын үеэр, Ван Гэн-нянь Алексей Волинд "Өнөөдрийн Орос" олон улсын мэдээллийн агентлагийн дарга Киселевийн Хятад Оросын найрамдал, энх тайван хөгжлийн хорооны хэвлэл мэдээллийн хэрэг эрхэлсэн захирлын хувиар анхны уулзалтыг зохион явуулж байгаа байдлыг танилцуулжээ. Ван Гэн-нянь хэлэхдээ, Хятадын олон улсын радиогийн АМ дунд долгион болон FM, веб сайтыг ажиллуулахад дэмжлэг туслалцаа үзүүлж, мөн Хятадын олон улсын радиогийн энэ онд багтаан бэлтгэн явуулах 3 дахь ээлжийн "Сайн байна уу, Хятад орон" том хэлбэрийн мультимедиа соёлын програмын талаар дэмжлэг туслалцаа үзүүлж байгаад ОХУ-ын мэдээлэл холбоо, хэвлэл мэдээллийн яамд баярлаж байгаагаа илэрхийлжээ.
Орлогч сайд Алексей Волин Хятад Оросын найрамдал, энх тайван хөгжлийн хорооны хэвлэл мэдээллийн хэрэг эрхэлсэн зөвлөлийн Хятадын талын даргын хувиар оролцсон Ван Гэн-няньд талархал илэрхийлээд, ХОУР бол найдвартай, мэдээллийн хэрэгслийн хамтын ажиллагааны шилдэг түнш юм, ХОУР болон "Өнөөдрийн Орос" -ыг багтаасан Оросын гол гол хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, ХОУР болон Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй хамтран 2015 онд Фашистын эсрэг дайн ялсны 70 жилийн ойд зориулсан тусгай нэвтрүүлгийг бэлтгэн явуулахыг дэмжихэд ОХУ-ын мэдээлэл холбоо, хэвлэл мэдээллийн яам бэлэн байна гэжээ. \Р\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |