|
|
||
Хятадын Ерөнхий сайд Ли Кэчян орон нутгийн цагаар 14-ний орой Ромд Италийн Ерөнхий сайд Маттео Рензитэй хэлэлцээ хийсний дараа сэтгүүлчтэй уулзав.
Ли Кэчян хоёр ерөнхий сайдын хэлэлцээний үр дүнгийн талаар танилцууллаа. Ли Кэчян, энэ он Хятад Италийн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны 10 жилийн ой тохиож байна, хоёр талын харилцаа өмнөхөө залгамжилж, ирээдүйг нээх зангилаа үе шатандаа байна. Италийн хамт улс төрийн итгэлцлийг нэмэгдүүлж, хоёр орны харилцааны улс төрийн үндэс суурийг баталгаажуулан, ажил хэрэгч хамтын ажиллагааны нөөц хүчнийг чөлөөлж, худалдаа ба хөрөнгө оруулалтын төвшнийг дээшлүүлэн, дэд бүтцийн байгуулалт, эрчим хүч, банк санхүү, инноваци, жижиг дунд оврын аж ахуйн нэгжийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд Хятад улс бэлэн байна. Хятад Итали нь дэлхийн соёлын том орон, хүмүүнлэгийн солилцоог хөгжүүлэх давуу талтай. Ийнхүү соёл, боловсрол, аялал жуулчлалын салбар дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх ёстой гэв.
Ли Кэчян, хоёр хоногийн дараа Ази Европын 50 гаруй улс орон, олон улсын байгууллагын удирдагчид Миланд цугларч, Ази Европын удирдагчдын 10-р хуралд оролцоно. Энэ нь орнууд нийтлэг ойлголтоо өргөжүүлж, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх чухал цаг тохиол юм. Хятад улс Италитай хамт энэхүү механизмыг шинэ ахицад хүргэхэд бэлэн байна гэв.
Рензи, Итали Хятадын найрамдал нөхөрлөл удаан жилийн түүхтэй, соёлын том орон бөгөөд хамтын ажиллагааны чухал түнш байж, олон салбар дахь хамтын ажиллагаа баялаг үр дүнд хүрсэн юм. Ли Кэчян Италид айлчлах үеэр, хоёр тал хамтын ажиллагааны олон хэлэлцээр үзэглэж, мөн хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны 10 жилийн ойг тохиолдуулан хоёр орны харилцааг тасралтгүй урагш хөгжүүлэхэд бэлэн байна гэв. \Урьхан\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |