• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян Италийн парламентын хоёр даргатай уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-10-16 09:45:10

    БНХАУ-ын ерөнхий сайд Ли Кэчян орон нутгийн цагаар 15-нд Ром хотноо Италийн Сенатын дарга Грассо, Төлөөлөгчдийн танхимын дарга Болдрини нартай уулзав.

    Ли Кэчян Грассотой уулзахдаа, Хятад Итали хоёр улс харилцан итгэлцсэн, хамтын ажиллагааны чухал түнш юм. Хоёр тал тогтвортой хөгжил, шинжлэх ухаан технологийн инноваци, байгаль орчныг хамгаалах салбарт давуу талаа харилцан нөхөж, нийгэм эдийн засгийн хөгжилд шинэ хүчин сэлбэх ёстой гэв.



    Хоёр орны харилцааг хөгжүүлэхийг цаашид дэмжиж, олон салбар дахь солилцоо хамтын ажиллагааг баялаг үр дүнд хүргэхийг Ли Кэчян Италийн Сенатад хүсэж байгаагаа илэрхийлэв.

    Ли Кэчян Болдринитэй уулзахдаа, Хятад Итали найрсаг харилцаагаа гүнзгийрүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх нь хоёр орны ашиг сонирхолд нийцэх төдийгүй янз бүрийн соёл иргэншлийн солилцоонд ашигтай юм. Италитай хамт ирэх жилд хоёр орны дипломат харилцаа тогтоосон 45 жилийн ойг тохиолдуулж, Хятад Италийн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ өндөрлөгт хүргэхэд Хятад улс бэлэн байна гэв. \Урьхан\   

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе