|
|
||
БНХАУ-ын ерөнхий сайд Ли Кэчян орон нутгийн цагаар 15-ны орой Милланд Европын зөвлөлийн дарга Ван Ромпей, Европын холбооны комиссын дарга Барросо нартай уулзав.
Ли Кэчян, Европын холбоо бол Хятадын хамгийн том худалдааны түнш, Хятад Европ харилцан хөгжих боломж их байна. Хоёр тал Хятад Европын хөрөнгө оруулалтын хэлэлцээрийг түргэтгэж, ирэх жил "Хятад Европын түншлэлийн жил"-ийг сайтар зохиох ёстой. Хоёр тал харилцан хүндэтгэж эрх тэгш хандан, хэлэлцээ, зөвшилцлөөр санал зөрөлдөөнөө нухацтай зохицуулж, Хятад Европын харилцааны эрүүл тогтвортой хөгжлийг баталгаажуулахыг хүсэж байна гэв.
Ли Кэчян, Европын интеграцчиллын ахиц түргэсэж байна. Евро олон улсын гол валют болохын хувьд дэлхийн олон туйлт чанар, олон улсын бэлтгэл мөнгөний олон туйлт чанарт нааштай үүрэг гүйцэтгэнэ. Хятад Европ олон улсын үйл хэрэг дэх хэлхээ холбоогоо эрчимжүүлж, дэлхийн энх тайван хөгжилд тус дөхөм үзүүлэх ёстойг онцлов.
Ван Ромпей, Барросо нар, Европ Хятадыд хамтын ажиллагаа уудам орон зайтай. Европын холбоо Хятадад найрсаг байх бодлогыг хэлбэрэлтгүй баримталж, Хятад улстай хэлэлцээ хамтын ажиллагааг эрчимжүүлнэ. "Европ Хятадын хамтын ажиллагааны 2020 оны стратегийн төлөвлөгөө"-г сайтар хэрэгжүүлж, худалдааны санал зөрөлдөөнийг нухацтай шийдвэрлэн, Европ Хятадын хөрөнгө оруулалтын хэлэлцээрийг даруй үзэглэхийн тулд хичээн ажиллана. Хятад Европын удирдагчдын 17-р уулзалтыг даруй зохион байгуулахыг хүсэж байна гэжээ. \Урьхан\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |