|
|
||
20141016mongoloyutnuud.mp3 |
БНХАУ дахь Монгол оюутны холбооны тэргүүн Ариунтэнгэр, тус холбооны зөвлөх гишүүн Нарангэрэл, боловсролын албаны нарийн бичгийн дарга Болор-Эрдэнэ нар Хятадын Олон Улсын радиод зочилж, монгол хэлний редакцийн соёл боловсролын нэвтрүүлэгт оролцохдоо Хятад-Монголын ард түмний харилцан итгэлцэл, найрамдалд идэвхтэй хувь нэмэр оруулах хүсэлтэй байгаагаа ярилаа.
Сүүлийн үеийн албан бус тоогоор Монгол улсаас БНХАУ-д 8000 гаруй оюутан суралцаж байгаагаас олонх нь олон улсын харилцаа, хууль, менежмент зэрэг нийгмийн шинжлэх ухааны мэргэжлээр суралцдаг. Оюутан Ариунтэнгэр, Нарангэрэл, Болор-Эрдэнэ нарын хувьд ч нийгмийн шинжлэх ухааны мэргэжлээр суралцаж байна.
"Хорин нэгдүгээр зууныг Хятадын зуун болно, Хятад улс дэлхийн тэргүүлэгч их гүрэн болно гэж хүмүүс ярьдаг. Тийм учраас би Хятадад ирж суралцахаар шийдсэн. Хятад улс олимпийг амжилттай зохион байгуулсан. Тэднээс суралцах зүйл их бий" гэж Хятадын Санхүү, Эдийн Засгийн Их сургуульд менежментийн чиглэлээр сурч байгаа Нарангэрэл ярьж байна.
Оюутан Болор-Эрдэнэ ч Хятадын хөгжил өөрчлөлтиийн талаар эерэг төсөөлөлтэй байна. Тэрээр, "Арваад жилийн өмнө Хятадад англиар ярьдаг хүн ховор, соёлгүй бүдүүлэг байдал их байсан бол одоо Хятадын хаана ч очсон тийм байдал байхгүй болсон. НҮБ-д ажилладаг Хятад ажилчдын тоо эрс өссөн зэргээс Хятад хүмүүсийн боловсролын төвшин дээшилж, Хятадын хүний нөөц улам хүчтэй болсныг харж болно" гэж ярилаа.
Монголын залуучуудын хоёр улсын харилцаан дахь үүрэг оролцооны талаар зочид маань санал бодлоо чөлөөтэй илэрхийлсэн юм. Холбооны зөвлөх Нарангэрэл, "Саяхан Хятад улсын дарга Ши Жиньпин Монгол улсад айлчилсан нь хоёр орны найрсаг харилцааг илэрхийлсэн үйл явдал боллоо. Хятадад суралцаж байгаа Монгол оюутнууд маань хоёр орны харилцаанд маш том нөлөө үзүүлж, зөв уур амьсгал бүрдүүлж чадна. Тиймээс цаашид хоёр орныг харилцан сурталчлах, таниулах талаар илүү их ажил хийе гэж боддог" гэсэн бол холбооны тэргүүн Ариунтэнгэр Монгол, Хятадын залуучуудын холбооны солилцоо эрчимжиж байгаа нь хоёр орны харилцаанд их хувь нэмэр оруулж байгааг онцлон хэлсэн юм.
БНХАУ дахь Монгол оюутны холбоо 2004 онд байгуулагдсан бөгөөд Хятадын 11 хотын Монгол оюутны холбоог хамруулан, урлаг, спорт, боловсрол, шинжлэх ухааны чиглэлээр оюутнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулдаг тухай холбооны тэргүүн Ариунтэнгэр манай сурвалжлагчид ярьсан юм.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |