|
|
||
Хятадын Ерөнхий сайд Ли Кэчян тухайн орон нутгийн цагаар 16-ны үдээс хойно Миланд, Ази Европын тэргүүн нарын 10-р хуралд оролцож, чухал үг хэллээ.
Ли Кэчян Ази Европын хамтын ажиллагааг ахиулах талаар 3 санал дэвшүүлжээ. Тухайлбал, нэгд, Ази Европын энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хамтдаа хамгаалах. Хоёрт, Ази Европын мэдээлэл холбоо, худалдаа, хөрөнгө оруулалтыг чөлөөтэй болгохыг ахиулах. Гуравт, Ази Европын хүмүүнлэгийн солилцоо, нийгмийн хөгжлийг урагшлуулах эдгээр болно.
Энэ удаагийн Ази Европын тэргүүн нарын хурал нь "хариуцлагатай түншийн харилцааг тогтоож, тогтвортой өсөлт, аюулгүй байдлыг ахиулах" уриан дор болж, мэдээлэл холбоо, Ази Европын эдийн засаг банк санхүүгийн хамтын ажиллагаа, дэлхийн нийтийн асуудал, олон улсын болон бүс нутгийн асуудлыг авч хэлэлцжээ. \Р\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |