• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян Пак Гын Хетэй уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-10-17 11:25:44

         Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян тухайн орон нутгийн цагаар 16-ны үдээс хойно, Миланд БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хетэй уулзлаа.

   Ли кэчян онцлохдоо, Хятад БНСУ-ын эдийн засгийн хамтын ажиллагаа хоёр талд ашигтай төдийгүй, зүүн Азийн хөгжил цэцэглэлд тустай юм. БНСУ-тай хамтаар чармайж, иж бүрэн, дээд төвшний, эрх тэгш Хятад БНСУ-ын чөлөөт худалдааны бүсийг байгуулж, банк санхүү, шинэ эрчим хүч, дээд техник зэрэг салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэн, хоёр орны эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг нэн өндөр төвшинд гаргахад Хятадын тал бэлэн байна гэжээ.

      Пак Гын Хе хэлэхдээ, Хятадтай эдийн засаг худалдаа, банк санхүү зэрэг салбарын хамтын ажиллагаагаа цаашид өргөтгөж, энэ оны эцсээс өмнө хоёр талын чөлөөт худалдааны бүсийн хэлэлцээрийг байгуулж, 2015 он гэхэд хоёр орны худалдааны хэмжээг 300 тэрбум ам долларт хүргэх зорилтыг чармайн биелүүлж, хоёр орны олон улс дахь өрсөлдөх чадварыг дээшлүүлэн, эдийн засгийн тогтвортой өсөлтийг ахиулахыг хүсэн хүлээж байна гэжээ. \Р\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе