|
|
||
10-р сарын 19-22-нд Хөх хотноо Олон улсын зайрмагны холбооны жилийн ээлжит хурал болж байна. Австрали, Канад, Шинэ Зеланд, Норвеги, Испани, Швед, Арабын Нэгдсэн Эмират, Хорват, Хятадын зайрмагны үйлдвэрлэлийн төлөөлөгчид хуралд оролцлоо. Олон улсын зайрмагны холбооны гишүүн Yili групп энэ удаагийн хурлыг зохион байгуулж байгаа юм.
Энэ удаагийн хурал дэлхийн олон орнуудын зайрмагны салбарын хамгийн өндөр төвшний хурал Хятад улсад зохиогдож байгаа нь энэ юм. Хятадын улсын зах зээл өндөр хурдтай, бүтээгдэхүүн, технологийн талаар шинийг санаачлан Yili групп зэрэг дэлхийд танигдаж байгаа аж ахуйн нэгжүүд олноор гарч байна. Энэ удаад Хятад улсад жилийн ээлжит хурлаа хийж байгаа нь тус салбарын хөгжлийг эрчимжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж холбооныхон үзэж байна. \Н.Пүрэвжав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |