|
|
||
Энэ жил БНХАУ байгуулагдсаны 65 жилийн ой, "БНХАУ-ын үндэстний бүсийн өөртөө засах хууль" хэрэгжсэний 30 жилийн ой тохиож байна. 10-р сарын 24-25-нд ӨМ-ын Орчон үндэстний өөртөө засах хошуу Бээжинд Үндэстний соёлын ордонд тайлан тоглолт хийж, Орчон үндэстний соёл, хөгжлийг харуулах юм.
"Баатарлаг Орчончууд" дуурьт ан агнуурын 4 улирлын амьдрал ахуйг орчин үеийн урлагийн аргаар тайзнаа амилуулан, анчдын уламжлалт зан заншил, үндэстний өвөрмөц соёлыг харуулжээ.
Үүний зэрэгцээ "Уг гарвал Шянь бэй— тэнгэрлэг Орчончууд" нэртэй үзэсгэлэн гаргаж, Орчончуудын уламжлалт гар урлалын бүтээгдэхүүн, дуу хөгжим, буга хариулахад хэрэглэж байсан шүглүүд, ан агнуурын байдал зэргийг дэлгэн харуулах юм.
\Ц\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |