• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын сангийн сайд нарын 21-р чуулган чуулна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2014-10-21 11:04:38

       10-р сарын 22-нд Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын сангийн сайд нарын 21-р чуулган Бээжин хотын Дяо Юй Тай төрийн зочид буудалд болно. Чуулганаар Ази Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа ба хөгжлийг 4 том сэдвийн хүрээнд авч хэлэлцэнэ гэж 20-нд Хятадын Сангийн яамнаас мэдэгджээ.

       Тус чуулганд 21 гишүүн орны сангийн сайд, олон улсын байгууллагын хариуцлагатнууд болон хувийн салбарын төлөөлөгчид оролцоно. 10-р сарын 22-ны үдээс өмнө чуулганы нээлт хийж, түүний дараа "Бүс нутгийн макро эдийн засгийн байдал ба хэтийн төлөв", "Дэд бүтцийн бүтээн байгуулалтад хөрөнгө нийлүүлэх хамтын ажиллагаа", "Эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийг ахиулах татварын бодлого болон өөрчлөлт", "Бүс нутгийн эдийн засгийн хөгжлийг банк санхүүгээр дэмжих " зэрэг 4 гол сэдвийн хүрээнд албан ёсны яриа хэлэлцээ өрнүүлж, сангийн сайд нарын хамтарсан тунхаг, мэдэгдэл гаргаж, хэвлэлийн бага хурал хийхээр чуулганы хөтөлбөрт тусгажээ.. \Хуар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе