|
|
||
Орон нутгийн цагаар 20-ны өдөр Америкийн Вашингтон хотноо Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн Ян Жечи тус орны ерөнхийлөгчийн үндэсний аюулгүйн зөвлөх Райстай уулзаж, хоёр тал Хятад, Америкийн харилцаа болон хамтаар сонирхож байгаа олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал солилцжээ.
Ян Жечи хэлэхдээ, Хятад, Америкийн хамтын чармайлтаар сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаанд нааштай ахиц гаргалаа. Ирэх сард, Америкийн Ерөнхийлөгч Барак Обама Хятад улсад айлчлан, Бээжинд болох Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын удирдагч нарын албан бус бага хуралд оролцох гэж байна. Америкийн талтай нягт хамтран ажиллаж, Ерөнхийлөгч Барак Обамагийн айлчлалын бэлтгэл ажлыг сайтар зохицуулахад Хятадын тал бэлэн байна. Түүнчлэн Хятад Америк хоёр тал нэгэн зүгт тэмүүлж, олон салбарын болон олон улс, бүс нутгийн асуудлаарх хамтын ажиллагаа, зохицуулалтаа эрчимжүүлж, Ази, Номхон далайн бүс нутагт идэвхтэй хамтран ажиллаж, бүтээлч байр сууриар хоёр орны хооронд оршиж байгаа асуудлыг зохицуулан, Хятад, Америкийн том гүрэн хоорондын шинэ хэлбэрийн харилцааны байгуулалтыг үнэнхүү ахиулж, олон улсын болон бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал болон хөгжил цэцэглэлтэд идэвхтэй үүрэг гүйцэтгэхийг хүсэж байна гэжээ.
Райс хэлэхдээ, Америк, Хятадын том гүрэн хоорондын шинэ хэлбэрийн харилцааг үргэлжлэн бүтээн байгуулахаар Америкийн тал хичээж байгаа бөгөөд Хятад улстай олон талт олон салбарын хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, бүс нутгийн болон даяарчилсан сорилтыг хамтаар зохицуулахад бэлэн байна гэжээ.\Д.Х\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |