Жан Гаоли АПЕК-гийн Сангийн сайд нарын хурлын нээлтэнд оролцов
Синьхуа Агентлаг (GMT+08:00) 2014-10-22 16:22:40
22-нд Бээжин хотноо Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын Сангийн сайд нарын хурал эхэллээ. ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын гишүүн, Төрийн Зөвлөлийн дэд ерөнхий сайд Жан Гаоли нээлтийн ёслолд оролцож, үг хэлэв.
Жан Гаоли, энэ он бол Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын Хятадын жил юм. Удалгүй тус байгууллагын удирдагчдын албан ёсны бус 22-р хурал Бээжинд болно гэжээ.
Тэрээр, Хятад улс бол Ази Номхон далайн гэр бүлийн нэгэн гишүүн. Хятадын хөгжил хийгээд Ази Номхон далайн хөгжил салшгүй холбоотой. Хойшид Хятад улс өөрчлөлт шинэчлэлтээр хөгжлийг түргэтгэж, шинжлэх ухаан техникийн шинэчлэлийг ахиулж, тогтолцоо механизм, удирдлага, бизнесийн хэлбэр зэргийн шинэчлэлийг түргэтгэж, олон аж ахуйн нэгж, хувь хүний бүтээлч чадавхыг тасралтгүй хөгжүүлэн, эдийн засгийн тогтвортой эрүүл хөгжлийг ахиулж, дунд дээд хэмжээний төвшинд хүргэнэ.
Хятад улс улам идэвхтэй, нээлттэй стратеги хэрэгжүүлж, бизнес эрхлэх орчныг улам боловсронгуй болгож, гадаадын олон аж ахуйн нэгж Хятадад ирж, хөрөнгө оруулан ажил үйлс эрхлэхэд тус дөхөм үзүүлнэ. Хятадын дорвитой хөгжил нь Ази Номхон далайн бүс нутаг, дэлхийд хөгжлийн улам их, улам сайн боломж гаргах болно гэжээ.
Жан Гаоли төгсгөлд нь, хамтын ажиллагаа, хөгжил бол Ази Номхон далайн бүс нутгийн цаг үеийн урсгал, хүмүүсийн хүсэл тэмүүлэл юм. Эдийн засгийн олон цогцтой хамт байж, өргөн хараа, бат алхаагаар, өөрчлөлт шинэчлэлт, харилцан ашигтай хамтын ажиллагааг эрчимжүүлж, бүс нутгийн эдийн засгийн интеграцийн үйл явцыг ахиулж, Ази Номхон далайн бүс нутаг, дэлхийн тогтвортой хөгжил цэцэглэл, дэвшилд улам их хувь нэмэр оруулахад бид бэлэн байна гэжээ.
\Ган\
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл