|
|
||
20-23-нд Бээжин хотноо ХКН-ын төв хорооны 18-р удаагийн 4-р бүгд хурал хуралдав. Хурлаар "ХКН-ын төв хорооны улс орноо хуулиар засахыг бүх талаар ахиулах тухай тогтоол" баталлаа.
Улс орноо хуулиар засахыг баталгаажуулахад юуны түрүүнд үндсэн хуулиар улс орноо засахыг баримтлах хэрэгтэй. Хуулийн дагуу засаг явуулахад юуны түрүүнд үндсэн хуулийн дагуу засаг явуулахыг баталгаажуулах хэрэгтэй. Үндсэн хуулийн хэрэгжилт болон хяналтын тогтолцоог боловсронгуй болгож, бүх Хятадын АТИХ болон түүний байнгын хорооны үндсэн хуулийн хяналтын тогтолцоог боловсронгуй болгож, үндсэн хуулийн тайлбарлалтын тогтолцоог боловсронгуй болгох хэрэгтэйг хурал онцлов.
Хууль эрх зүйн өөрчлөлтийг гүнзгийрүүлэхийн тулд хууль эрх зүйн үйл ажиллагаа, хэрэг явдлыг шүүн тасалсан тэмдэглэл хөтлөх, тайлагнах, хариуцлага хүлээлгэх зэрэгт удирдлагууд анхаарал тавих, оролцох тогтолцоо байгуулж, хууль эрх зүйн ажилтнуудын үүрэг хариуцлагаа биелүүлэхийг баталгаажуулах тогтолцоог боловсронгуй болгоно гэж хурлаас онцолжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |