• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хоёр Солонгосын харилцаа өнөө "Дөрвөн замын уулзвар"-т оршиж байна гэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-10-23 11:04:56

       БНАСАУ-ын "БНАСАУ болон БНСУ-ын өндөр дээд зиндааны төлөөлөгчдийн бүлгэм" орон нутгийн цагаар 22-нд мэдэгдэл нийтэлж, өнөө хоёр Солонгосын харилцаа нь "яриа хэлцэл болон дайн"-ы дөрвөн замын уулзварт оршиж байгаа болохоор өдөөн хатгалга хийхгүй байхыг БНСУ-д уриалж байна гэжээ.

       БНАСАУ-ын Төв цахилгаан мэдээний агентлаг 22-нд "төлөөлөгчдийн бүлгэм"-ийн энэхүү мэдэгдлийг нийтэлжээ. Мэдэгдэлд, өнөөгийн ээдрээтэй нөхцөл байдалд, дээд удирдагч Ким Чен Ун үндэстний эвлэрэл болон эв санааны нэгдэл, эх орноо энх тайвнаар нэгтгэхийг бодолцон, урьд өмнө байгаагүй өндөр дээд зиндааны төлөөлөгчдийн бүлгэмийг энэ сарын 4-ний өдөр Инчонд томилсон юм. Гэвч Инчоны Азийн наадам хаагдсанаас хойш хагас сар гаруйн хугацаанд үүссэн хэрэг явдал нь нийт үндэстэнд харамсал төрүүлж байна. Хоёр талын харилцаа сайжрах байдал нь БНСУ-ын засаг баригчдын өдөөн хатгалгаас болж огцом муудаж байна гэжээ.

       Мэдэгдэлд цааш нь онцлохдоо, БНСУ-ын тал явцуу үзэл баримтлалаа орхиж, хоёр Солонгосын харилцааг өөрчлөн сайжруулах замд орох ёстой гэжээ.\Д.Х\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе