• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Дангаараа үйл ажиллагаа явуулахгүй байхыг өрнөдийнхөнд сэрэмжлүүлэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-10-23 11:28:23

       ОХУ-ын Гадаад хэргийн яамны веб сайт 22-ны өдөр Гадаад хэргийн сайд Сергей Лавров тус орны залуучуудын төлөөлөгчидтэй уулзах үедээ хэлсэн үгийг нийтэлжээ. Сергей Лавров хэлсэн үгэндээ, дэлхийн чанартай асуудлыг зохицуулахдаа дангаараа үйл ажиллагаа явуулахгүй байхыг өрнөдийнхөнд сэргэмжлүүлжээ.

       Лавров хэлэхдээ, өнөө нэг төрлийн соёл иргэншил дэлхий дахиныг ноёрхох нь нэгэнт түүх болж, эдийн засгийн өсөлтийн шинэ төв, банк санхүүгийн шинэ төв ар араасаа гарч ирж байна. Харин эдийн засаг, банк санхүүгийн нөлөө тусгал нь улс төрийн нөлөө тусгал болон хувирч байна. Ази, Номхон далайн бүс нутгийн гүйцэтгэх үүрэг ихээр нэмэгдэж, даян дэлхий нь олон төв , олон туйлшралтай болж, олон салбарын өрсөлдөөн сорилт нэмэгдсээр байна гэв.

       Тэрээр , дээрх бодит байдлыг таньж ойлгох нь нэг улс орон , холбоо бүлэглэл нь өөрийн үзэл ойлголт, байр сууриа бусад улс оронд хүчээр тулгахаас сэргийлэхэд ашигтай юм. Харамсалтай нь иймэрхүү асуудлыг өнөө мөн л үндсээр нь зохицуулж чадаагүй байна. Хүн төрөлхтөнд нийтэд нь нүүрлэж байгаа асуудлыг зохицуулахад   нийтийн нэгдсэн үйл ажиллагаа чухал шаардагдаж байна гэжээ.\Д.Х\  

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе