• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улс шинэ технологи ашиглан саранд тандалт хийнэ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-10-23 16:46:03

       Хятад улс саранд тандалт хийх төсөлдөө анх удаа буцаж нисэн хурдаа сааруулах туршилт хийх гэж байна. Уг төслийн хариуцлагатан хэлэхдээ, энэ удаагийн туршилтын хамгийн гол нь туршилтын талбайг газраас задгай огторгуйд шилжүүлж, ирээдүйн "Чан Э 5" 2 дахь сансрын хурдаар эх газарт буцан ирэхэд техникийн баталгааг хангах зорилготой гэжээ. Удахгүй хийх туршилтад хамгийн сүүлийн үеийн шинэ пуужин болон нисэгч аппаратыг эргүүлэн авах техникийг ашиглана. Тэгвэл "буцаж нисэн хурдаа сааруулах" гэдгийг хэрхэн ойлгох бэ, туршилт хир удаан үргэлжлэх болон техникийн хүндрэлтэй асуудлыг хэрхэн зохицуулах бэ гэсэн асуултанд хариулт авахаар манай сурвалжлагч Лю И-ё Шичангийн дагуул хөөргөх төвөөс ярилцлага авсан байна.

       Төлөвлөгөөний дагуу, туршилтын аппарат нь 24-нөөс 26-ны өдрүүдэд цаг агаарын байдлыг харгалзан хөөрч, сарны тойрог зам дагуу сарыг хагас тойрсны дараа автоматаар эх газрыг чиглэн буцаж, хоёр дахь сансрын хурдаар буюу даруй секундэнд 11.2 километрийн хурдаар агаар мандлын давхаргад орсны дараа, дахин буцалт хийн хурдаа сааруулсны дараа ӨМӨЗО-ы төв хэсэгт газардана. Энэ нь Хятад улсын нисэгч аппарат анх удаа газрын гадаргаас 380 километрийн зайд орших сарны тойрог замаас эх газарт буцах туршилт юм.

       Энэхүү туршилт нь нийтдээ 8 хоног үргэлжилж, туршилтын аппаратыг хөөргөсний дараа, пуужин болон аппарат салах, дэлхийн бөмбөрцгийн тойрог замаас сарны тойрог замд шилжих, сарны ойролцоо нислэгийн тойрог замаа өөрчлөх, сарны тойрог замаас салах, дэлхийн бөмбөрцгийн ойролцоох тойрог замд буцаж орох, эх газарт газардах зэрэг 6 том техникийн явцыг дамжих болохоор техникийн хувьд их олон хүнд асуудлыг зохицуулж ажиллана. Харин энэхүү туршилт нь ирээдүйд хөөргөх "Чан Э 5" аппарат сарны гадаргаас дээж авч эх газарт буцаж ирэхэд шаардагдах техникийн асуудлуудыг зохицуулж, урьдчилан турших зорилготой юм.

       Тэгвэл энэхүү туршилтыг хэрхэн хийх тухай Хятадын саранд тандалт хийх төслийн 3-р үе шатны дэд дизайнер Хао Шифань хэлэхдээ, энэхүү туршилт нь туршилтын талбайг эх газраас даруй задгай огторгуйд шилжүүлэх явдал болно гэжээ. Тэрээр хэлэхдээ:

       "Буцаж нисэн хурдаа сааруулахын хамгийн үндсэн гол ажил нь эх газар дахь их хэмжээний зураг төлөвлөгөө, судалгаа шинжилгээ болон туршилтын ажил юм. Гэвч газар дээр дууриамал нөхцөлд явагдах болохоор олон хүндрэл оршиж байна. Жишээ нь газар дээр секундэд 11 километрийн хурд бүхий нислэг хийнэ гэж маш хэцүү зүйл юм. Түүнчлэн сансрын уудмын агаар мандлын давхаргын агаарын нягт болон химийн урвал зэргийг дууриана гэдэг бүр ч хэцүү зүйл. Тиймээс газар дээр бид зөвхөн бүхий л туршилтыг хэсэгчлэн явуулж болдог" гэжээ.

       Энэ удаагийн туршилтад Чан Жэн 3-р В хэлбэрийн өөрчлөлт оруулсан 2 тоот пуужинг анх удаа ашиглана. Чан Жэн пуужингийн дэд командлагч Жинь Жичян хэлэхдээ:

       "Өөрчлөлт оруулсан шинэ пуужингийн хүчин чадал ихээхэн дээшилж, өнөө 3.9 тонны даацтай болсон. Гаднах хэлбэр төрхийн хувьд ч өмнөх пуужингуудаас илүү болсон" гэжээ.

       Одоогоор, зөөгч пуужинд шатахуун нэмж, бэлтгэл ажлууд ид явагдаж байна. Цаг уурын урьдчилсан мэдээний дагуу, ирэх хоногуудад Ши Чангийн цаг агаар цэлмэг сайхан байж, аянга цахилгаан болон ширүүн салхигүй байх тул туршилт хийхэд нэлээд тохиромжтой гэж мэргэжилтнүүд үзэж байна.\Д.Х\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе