• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хойд Солонгосыг эсэргүүцсэн ухуулга хуудас тараахаа зогсоохыг шаардав

CRI       (GMT+08:00) 2014-10-24 15:32:02

      Солонгосын Эх орны нэгдлийн судалгааны газраас 24-нд нийтэлсэн цагаан номд, АНУ, БНСУ-ын засгийн газрын өдөөлгөөр Өмнөд Солонгосын иргэдийн байгууллага Хойд Солонгосыг эсэргүүцсэн ухуулга хуудас тарааж байгаа нь хойгийн байдлыг өдрөөс өдөрт хурцатгаж байна. БНАСАУ-ын тал, Хойд Солонгосыг эсэргүүцэх ухуулга хуудас тараахаа зогсоохыг АНУ, БНСУ-ын засгийн газарт дахин шаардаж байна хэмээн тэмдэглэсэн гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг мэдээлэв.

      Цагаан номд, Хойд Солонгосыг эсэргүүцэх ухуулга хуудас тараах нь АНУ, БНСУ-ын засгийн газрын "Хойшоо түрэх дайны хувилбар"-ын гол агуулга болсон юм. Энэхүү зохион байгуулалттай гэмт үйл ажиллагаа нь дайны өдөөн хатгалгын зориудын үйлдэл бөгөөд БНАСАУ, БНСУ-ын харилцаанд хэмжээлшгүй ноцтой үр дагавар үүсгэх болно гэдгийг бодит хэрэг гэрчилж байна. АНУ, БНСУ-ын эрх баригчид түгшүүрт үйл ажиллагаагаа заавал даруй зогсоох хэрэгтэй гэжээ.

      Солонгосын Эх орны энх тайван нэгдлийн хорооны нарийн бичгийн даргын газар 23-нд албан мэдэгдэл нийтэлж, Хойд Солонгосыг эсэргүүцэх ухуулга хуудас тараах үйлдлийг заавал даруй хориглон зогсоохыг Өмнөд Солонгосын засгийн газарт сэрэмжлүүлжээ.

      25-нд Өмнөд Солонгосын Кёнги мужийн Пажу хотоос Хойд Солонгост хандуулан 100 мянган хуудас ухуулга хуудас тараана гэж тус улсын Иргэдийн байгууллага мэдэгдсэн байна.

\У\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе