• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк байгуулах санамж бичигт гарын үсэг зурав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-10-24 16:13:57

      24-нд Бээжин хотноо Азийн хөрөнгө оруулалтын банкны анхны бүлэг үүсгэн байгуулагч 21 гишүүн орны сангийн сайд нар болон эрх бүхий төлөөлөгчид Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк байгуулах санамж бичигт гарын үсэг зурав. Санамж бичигт гарын үсэг зурах ёслолын дараа, Хятад улсын дарга Ши Жиньпин олон орны төлөөлөгчтэй уулзав. Тэрээр, бид Азийн хөрөнгө оруулалтын банк байгуулж байгаагийн зорилго бол Азийн олон оронд тус дөхөм үзүүлж, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, дэд бүтцийн харилцан саадгүй нэвтрэх байдлыг эрчимжүүлэхийн төлөө юм гэжээ.

      Ши Жиньпин, Азийн хөрөнгө оруулалтын банкыг байгуулах нь дэлхийн банк санхүүгийн засаглалыг боловсронгуй болгон ахиулахад ашигтай тул Азийн хөрөнгө оруулалтын банк улам нээлттэй чөлөөтэй байж, энэ талаар сонирхолтой бүх орон идэвхтэй оролцохыг дэмжих болно. Азийн хөрөнгө оруулалтын банк олон талт үзлийг баримталж, одоогийн олон талт нээлттэй байгууллагуудтай харилцан нөхвөрлөж, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, Ази болон дэлхийн эдийн засгийн хөгжлийг хамт ахиулах хэрэгтэй гэжээ.

      2013 оны 10-р сард Ши Жиньпин Зүүн Өмнөд Азид айлчлах үедээ Азийн хөрөнгө оруулалтын банк байгуулах санаачилга гаргасан юм. Олон орны төлөөлөгч үг хэлэх үеэр, Сингапурын дэд ерөнхий сайд Сарман Шанмугаратнам, ирэх жилийн эхээр, холбогдох талууд Азийн хөрөнгө оруулалтын банк байгуулах тухай дүрмийн зөвшилцлийн ажлыг дуусгаж, уг банкыг аль болох түргэн ажиллуулах болно гэжээ.

      Эх сурвалжид тэмдэглэхдээ, үүсгэн байгуулагч 21 гишүүн оронд, Хятад, Энэтхэг, Пакистан, Бангладеш, Шри Ланка, Балба, Узбекстан, Казахстан, Оман, Кувейт, Катар, Монгол, Индонез улсаас гадна АСЕАН-ы 9 гишүүн орон багтаж байгаа юм. Азийн хөрөнгө оруулалтын банкны төв байрыг Бээжинд байрлуулж, 2015 оны эцсээс өмнө эргэлтэнд оруулахаар төлөвлөж байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе