• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Нислэгийн туршилтын аппаратыг амжилттай хөөргөлөө

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2014-10-24 15:35:23

        Хятад улс бие дааж зохион бүтээсэн сарыг тандах төслийн 3 дахь удаагийн эргэх буцах нислэгийн туршигч аппаратыг 24-ны өдрийн 2 цагт Ши Чаны дагуул хөөргөх төвөөс Чан Жэн III тээгч пуужингаар амжилттай хөөргөж, ойрын зайн 209 км-ын өндрөөс холын зайн 413 мянган км тойрог замд орууллаа. Хятадын сарыг тандах төслийн эргэх буцах нислэгийн туршилтын ажил анхны алхмаа хийв.

 

        Энэ удаагийн үүрэг бол чухал баталгаажуулалтын нислэгийн туршилт юм. Сарыг тандах сансрын аппаратын гол технологт нээлт хийх, эзэмших, Чан Э V-г хөөргөхөд техникийн туслалцаа үзүүлэх зорилттой юм. Туршилтын үүрэг нь нислэгийн аппарат, зөөгч пуужин, хөөргөх төв, хяналт шинжилгээ, хүлээн авах дөрвөн системээс бүрджээ.

        Нислэгийн аппаратын нислэг 8 хоног үргэлжилж, дэлхийгээс сар луу шилжих, сарыг тойрч эргэх, сарнаас дэлхий рүү шилжих, эргэж буцах, газардах зэрэг таван үйл явцыг өнгөрөөсний дараа ӨМ-ын төв хэсэгт газардана. \Н.Пүрэвжав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе