• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Эхний гурван улирлын гадаад худалдааны хэмжээ 60 тэрбумд хүрчээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-10-24 15:36:27

        2014 оны эхний гурван улиралд ӨМ-ын гадаад худалдааны хэмжээ нь 60 тэрбум 90 сая юаньд хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 11.5 хувиар нэмэгджээ. Үүнд импортын хэмжээ нь 36 тэрбум 570 сая юаньд хүрч, 0.5 хувиар буурсан бол, экспортын хэмжээ 23 тэрбум 520 сая юаньд хүрч, 37.2 хувиар нэмэгджээ.

        Гадаад худалдааны гол онцлог гэвэл, ерөнхий худалдаа, хилийн худалдаагаар худалдааны гол хэлбэрээ болгож, хилийн худалдааны импортын хэмжээ буурч, баталгаат хяналт шалгалтын газруудын хилээр нэвтрэх бараа хоёр дахин нэмэгдсэн. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд давамгайлж, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж бага зэрэг нэмэгдэж, төрийн өмчит аж ахуйн нэгж бага зэрэг буурсан. Монгол, Оросыг гол худалдааны түнш болгосон бөгөөд Хятад Америкийн худалдаа илэрхий нэмэгдсэн байна. Механик цахилгаан бүтээгдэхүүн зэрэг уламжлалт түүхий эдийн экспорт зохих хэмжээгээр өсөж, импорт нь бараа, нөөц дээр тулгуурласан онцлогтой байна. \Н.Пүрэвжав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе