• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин З.Энхболдтой уулзжээ

CRI       (GMT+08:00) 2014-10-27 19:20:25

      Хятад улсын дарга Ши Жиньпин 27-нд Бээжинд Монголын Улсын Их Хурлын дарга З. Энхболдтой уулзжээ.

      Ши Жиньпин эн тэргүүнд энэ оны 8-р сард Монгол улсад хийсэн төрийн айлчлалаа эргэн санаад хэлэхдээ, айлчлалын үеэр хоёр талаараа чухал нийтлэг ойлголтод хүрч, хоёр орны харилцааг иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа болгон дээшлүүлсэн юм. Хятад Монгол бол сайн хөрш, сайн түнш. Монголын талтай харилцаагаа хөгжүүлэхийг Хятадын тал хөрш орнуудтайгаа дипломат харилцаа хөгжүүлэх чухал тал болгож, Монголын тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэсээр ирсэн бөгөөд Монголын ард түмний сонгосон хөгжлийн замыг хүндэтгэж, Монголын талтай хамтаар улс төрийн итгэлцлээ нэмэгдүүлэн, бүтээлч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, хүмүүнлэгийн солилцоогоо баяжуулан, хоёр орны харилцаанд шинэ агуулга шинэ амьжиргааны хүчин нэмэрлэж, хоёр орны ард түмнийг Хятад Монголын найрсаг хамтын ажиллагаанаас бодит ашиг хүртээхийг хүсэж байна гэжээ.

      Ши Жиньпин хэлэхдээ, Хятад Монголын хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа түргэн хөгжиж, хоёр орны харилцааны хөгжилд тус дөхөм үзүүлсэн байна. Хоёр талаараа тогтмол уулзалтын механизмын боломжийн ашиглан солилцоогоо эрчимжүүлэн харилцан суралцаж, өөр өөрийн орны хөгжилд ашигтай туршлага олгохыг хүсэж байна гэжээ.

      Энхболд дарга Ши Жиньпиний Молнголд айлчилсан баялаг амжилтыг өндрөөр үнэлээд хэлэхдээ, Хятадын талтай хэлхээ холбоо зөвшилцлөө эрчимжүүлж, хоёр орны тэргүүн нарын тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг идэвхтэй хэрэгжүүлэх болно. Хятадын эргэн тойрны орнуудтайгаа хамтаар хөгжих дипломат бодлого Монгол Хятадын хамтын ажиллагаанд чухал боломж олголоо. Монголын Улсын Их Хурлыг багтаасан Монголын олон тал Хятадын талтай хамтаар чармайж, хоёр орны олон салбар дахь найрсаг хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, Монгол Хятадын харилцааг шинэ шатанд гаргахад бэлэн байна гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе