|
|
||
Хятад улсын дарга Ши Жиньпин 27-нд Бээжинд Чехийн ерөнхийлөгч Земантай хэлэлцээ хийх үед цохон тэмдэглэхдээ, Хятад Чехийн харилцааны сайн сайхан байдлыг нандигнаж, харилцан хүндэтгэн харилцан итгэлцэж, хоёр орны хамтын ажиллагааны өргөн уудам хэтийн төлөвийг бий болгох болно гэжээ.
Ши Жиньпин хэлэхдээ, өнгөрснөө эргэн санахад Хятад Чехийн харилцаа сайн сайхан эхлэлттэй болсон нь хялбар биш юм. Ирээдүйгээ бараалхад Хятад Чехийн хамтын ажиллагааны хэтийн төлөв өргөн уудам юм. Бид нандигнан үзэх хэрэгтэй, ялангуяа өөр өөрийн цөм болсон ашиг сонирхлоо харилцан ойлгож, харилцан хүндэтгэж, дээд давхаргын хэлхээ холбоо болон олон давхаргын яриа хэлцлийг эрчимжүүлж, харилцан итгэлцлээ нэмэгдүүлж хоёр талын харилцааны эрүү саруул тогтвортой хөгжлийг батлах хэрэгтэй гэжээ.
Земан хэлэхдээ, би дарга Ши Жиньпинтай Сочид найрсаг хэлэлцэж, чухал нийтлэг ойлголтод хүрсэн юм. Харилцан хүндэтгэж, харилцан дотоод хэрэгт хүндлэнгээс оролцохгүй үндсэн дээр бодит үйл ажиллагаагаараа Хятадтай байх найрсаг хамтын ажиллагааны харилцаагаа хөгжүүлэн хамгаалахад бэлэн байна гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |