• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Жан Дэжян З.Энхболдтой хэлэлцээ хийжээ

CRI       (GMT+08:00) 2014-10-27 21:09:48

      27-нд Бээжин хотноо Бүх Хятадын АТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дэжян Монголын Улсын Их Хурлын дарга З.Энхболдтой хэлэлцээ хийжээ.

     Жан Дэжян, сүүлийн жилүүдэд Хятад Монгол хоёр талын дээд давхаргын харилцан айлчлал байнгын болж, улс төрийн итгэлцэл тасралтгүй гүнзгийрэн, тал бүрийн хамтын ажиллагаа үргэлжлэн өргөжиж байна. Энэ оны 8-р сард дарга Ши Жиньпин Монгол улсад амжилттай айлчилж, хоёр тал Хятад Монголын харилцааг иж бүрэн стратегийн харилцаа болгон хөгжүүлж, 9-р сард Хятад Монгол Орос гурван орны тэргүүн нар анх удаа уулзалт хийж, Хятад Монголын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргасан байна гэжээ. 

       Тэрээр, саяхан өндөрлөсөн 18-р сонгуулийн ХКН-ын төв хорооны 4-р бүгд хурлаар хуулиар засаглах шинэ стратегийн байршуулалт хийсэн байна. Бүх Хятадын АТИХ хуулийн байгуулалт дунд чухал үүрэг хариуцлагатай юм. Монголын Улсын Их Хуралтай хууль тогтоох зэрэг хууль зүйн байгуулалтын талаар туршлага солилцон хамтран ажиллахад бид бэлэн байна. Хятад Монгол хоёр орны хууль тогтоох байгууллага байнгын солилцооны механизм бий болгох гэж байна. Үүгээр боломж болгон хамтын ажиллагааны төвшнөө дээшлүүлэхийг хүсэж байна гэжээ.

     З.Энхболд хэлэхдээ, саяхан хоёр орны төрийн тэргүүн хоёр орны харилцааг иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа болгохоо мэдэгдэж, Монгол Хятадын харилцааны шинэ хуудсыг сөхсөн. Бүх Хятадын АТИХ-тай байнгын солилцооны механизм байгуулахаар гараа болгож, олон давхаргын хэлхээ холбоогоо нягтруулж, харилцан суралцан туршлага солилцож, хоёр орны олон салбар дахь найрсаг хамтын ажиллагааг ахиулахын төлөө улам их хувь нэмэр оруулахад Монголын Улсын Их Хурал бэлэн байна гэжээ.

       Хэлэлцээ дууссаны дараа Жан Дэжян, Энхболд нар Бүх Хятадын АТИХ, Монголын Улсын Их Хурлын байнгын солилцооны механизм тогтоох меморандумд гарын үсэг зурах ёслолд оролцжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе